Тендерийн урилга

“НМС” компани нь худалдан авалтын үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмын дагуу явуулдаг. Та бүхэн бодлого журмуудын талаар энэхүү цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой.

Хэрэв та өөрийн бараа, үйлчилгээг “НМС”-д ханган нийлүүлэх сонирхолтой бол доорх нээлттэй тендерийн жагсаалтыг харна уу.

Тендерийн дугаар

Тендер шалгаруулалтын нэр

Тодорхойлолт

Зарласан огноо

Бүртгэл хаах огноо

НМС/2020/01

Байгууллагын Эрсдэлийн Менежментийн програм хангамж

“Байгууллагын Эрсдэлийн Менежментийн програм хангамж” худалдан авах тендер

2020-04-27

2020-05-13

“Үнийн санал хүсэх тухай”, “Санал хүсэх тухай” баримт бичгүүд нь тодорхой бараа болон үйлчилгээг худалдан авах зорилгоор зах зээлээс өрсөлдөөнт шалгаруулалтаар (тендер) үнийн санал эсвэл санал авахад хэрэглэгдэнэ. Тендерээр шаардлага хангасан бараа үйлчилгээг хамгийн өрсөлдөхүйц үнэтэй нийлүүлэх компанийг сонгох бөгөөд худалдан авч буй ажлын цар хүрээнээс хамааран “Худалдан авалтын гэрээ” байгуулан ажиллана.

Бид худалдан авалтын үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, шударга зарчмыг баримтлан явуулдаг бөгөөд манай компанийн ажилтны зүгээс худалдан авах үйл ажиллагаатай холбоотой ашиг сонирхлын зөрчил, ёс зүй, харилцааны доголдол гаргасан тохиолдолд Info@nms.mn хаягаар мэдээлнэ үү.