Худалдан авах журам

Худалдан авалтын үндсэн бодлого

1. Компани нь бүх худалдан авах үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг тэнцвэртэйгээр баримтлана.

2. Чанар ба үнэ цэнэ – Өртөг зардлыг хэмнэж, үр ашигтай, түргэн шуурхай, хариуцлагатай байх. Ингэхдээ өртөг зардал ба чанарын хамгийн оновчтой тэнцвэрийг хангасан буюу Компанид хамгийн их үнэ цэнийг авчрах бараа үйлчилгээг нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар сонгон шалгаруулах;

3. Бизнесийн ёс зүй – Холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны зарчмуудыг чанд мөрдөж ажиллахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах;

4. Хамтын ажиллагаа – Нийлүүлэгчидтэй хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгон нээлттэй, ил тод, үр ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэх, нийлүүлэгчдийг өрсөлдөөний тэгш боломжоор хангах;

Нийлүүлэгчид тавих шаардлага

Бид бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагад дараах шаардлагыг тавьдаг.

  • Нийлүүлэгч болон түүний туслан гүйцэтгэгч нь компанийн худалдан авах ажиллагааны бодлого, журмыг хүлээн зөвшөөрч, түүнд зохицон ажиллах чадвартай байх.
  • Хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөж, бизнесийн ёс зүйг баримталж ажилладаг байх.
  • Нийлүүлэгчид нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эсвэлболомжит хамгийн бага түвшинд байх бараа, үйлчилгээг нийлүүлдэг байх.
  • Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд биелүүлж ажилладаг байх.
  • Нийлүүлэгчид нь Монгол Улсын болон Олон Улсын чанарын шаардлага, стандартыг бүрэн хангахуйц бараа, үйлчилгээ нийлүүлэх техник, технологийн болон бусад төрлийн нөөц, чадвартай байх;
  • Kомпаниас зүгээс тавьсан чанарын шаардлагыг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх нөөц, чадвартай байх. Бараа, үйлчилгээг өрсөлдөөнт үнээр нийлүүлэх.
Худалдан авах ажиллагааг гүйцэтгэх аргыг сонгох

Худалдан авах ажиллагааг нээлттэй, шударга, зах зээлийн өрсөлдөөнт үнэд суурилсан, үр ашигтай, хариуцлагатай байх зарчим баримтлан гүйцэтгэнэ. Худалдан авалтын нэгж босго үнээс хамааруулан дор дурдсан аргын аль нэгийг баримтлан нийлүүлэгч сонгож бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг гүйцэтгэнэ:

 Худалдан авалтын арга  Дотоод худалдан авалтын дүн
 1  Шууд худалдан авалт  1 төг – 1.99 сая төгрөг
 2  Харьцуулалт  2 сая – 49.99 сая төгрөг
 3  Тендер шалгаруулалт  50 сая төгрөгөөс дээш
 4  Тусгай нөхцөл  Босго үнэ хамаарахгүй
  1. Шууд худалдан авалтын арга 1 төгрөгөөс – 1.99 сая төгрөг хүртэл) гэдэг нь өрсөлдөөнгүйгээр нэг эх сурвалжтай гэрээ байгуулан худалдан авалт хийхийг хэлнэ.
  2. Харьцуулалтын арга (2 сая – 49.99 сая төгрөг хүртэл) гэдэг нь гурваас доошгүй Нийлүүлэгчээс бараа, үйлчилгээ нийлүүлэх, санал авч харьцуулсны үндсэн дээр худалдан авалт хийхийг хэлнэ. Нийлүүлэгчдээс ирүүлсэн нийт саналд харьцуулалт хийхдээ заавал дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлнэ:
  3. Тендер шалгаруулалтын арга (50 сая төгрөгөөс дээш) гэдэг нь “Тендер шалгаруулалтын журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг хэлнэ.
  4. Тусгай нөхцөлөөр худалдан авалт хийх арга (бараа, үйлчилгээний төсөвт өртөгт босго хамаарахгүй) гэдэг нь худалдан авалтын үйл ажиллагааны журмаар тодорхойлсон нөхцөлүүд бий болсон тохиолдолд нэг эх сурвалжаас худалдан авалт хийхийг хэлнэ.