Компанийн танилцуулга

НМС нь 2011 онд байгуулагдан иргэний барилга байгууламж, эрчим хүч, уул уурхайн салбарт инженерчлэл болон төслийн менежментийн үйлчилгээ явуулдаг Ньюком Группын охин компани юм.

Амжилттай гүйцэтгэл, уян хатан чанар, найдвартай байдал зэргээрээ дотооддоо танигдсан EPC (Инженерчлэл-Худалдан авалт-Барилга угсралт) компани болоход хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Төслүүдийн амжилттай гүйцэтгэлээс гадна НМС нь бүс нутагт хөгжиж буй зах зээлд өөрийн үйл ажиллагаагаа өргөтгөх санхүүгийн өндөр чадамжтай.

Бидний үйлчилгээ

Төслийн менежмент

НМС үйлчлүүлэгчиддээ ашигтай байхаар төслийн бүхий л үе шатны  барилга угсралт болон төслийн менежментийн цогц үйлчилгээг санал болгодог. 

НМС нь төслийн судалгааны үе шатнаас эхлэн ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл ажиллагааны явцад туслалцаа, үйлчилгээ үзүүлэх туршлага болон нөөц бололцоотой.

Бид дараах шийдлийг санал болгож байна:

  • Захиалагчийн инженер
  • Барилга угсралтын менежмент
  • Харилцаа холбооны менежмент
  • Нөөцийн менежмент
  • Төслийн төлөвлөгөө & төсөв
  • Худалдан авалт ба Хангамжийн менежмент

НМС нь өндөр шаардлагатай төслүүдийг хийж гүйцэтгэх чадвараараа дотооддоо танигдсан

Инженерчлэл болон Барилга угсралт

НМС ерөнхий зураг төслөөс эхлэн барилга угсралт, хүлээлгэн өгөх хүртэлх төслийн бүх үе шатанд тохирсон үйлчилгээг санал болгодог.

Том болон жижиг бүх төслүүдэд  захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан аюулгүй, цогц, өрсөлдөхүйц инженерчлэлийн шийдлийг хүргэхээр зорин ажилладаг. Бид таны шаардлагыг анхааралтайгаар хүлээн авч өөрсдийн үйлчилгээгээ цаг тухайд нь, төсөвт нь багтаан хийж гүйцэтгэх зорилготой.

Бидний санал болгох шийдлүүд:

    • Ерөнхий зураг төсөл
    • Нарийвчилсан зураг төсөл
    • Иргэний барилга байгууламж
    • Механик угсралт, суурилуулалт
    • Эрчим хүчний барилга байгууламж
    • Өргөлт & угсралт, суурилуулалт
  • EPC/EPCM төслийн цогц үйлчилгээ үзүүлэгч

    100% өөрсдөө барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ

    Замын барилга байгууламж

    Техникийн тусламжтай тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээ 

    Бид үйлчлүүлэгчийн ажлыг хөнгөвчлөн, түргэсгэх төрөл бүрийн тоног төхөөрөмжийг санал болгодог.

    НМС бүх төрлийн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг техникийн тусламжийн хамт хүргэдэг ба үйлчлүүлэгчийн хүсэлтээр мэргэжлийн оператораар хангах боломжтой. Бид  дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчид болох TEREX, GENIE, CAT, SULLIVAN PALATEK брендүүдийн техник тоног төхөөрөмжийг түрээслүүлдэг.

    Санал болгож буй тоног төхөөрөмжүүд:

    • Дугуйт авто кран
    • Өргөх төхөөрөмж, Агаарт ажиллах платформ, Сэрээт ачигч, Сэрээт / Хайчин өргүүр
    • Авто грейдэр, Индүү
    • Экскаватор, Дугуйт ачигч
    • Зөөврийн цахилгаан үүсгүүр, зөөврийн гэрэлт цамхаг
    • Хийн компрессор
    • Халаагч