НЬЮКОМ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН АЖИЛТНУУДЫН ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

Компанийн ажилтан нь өөрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах үндсэн зарчмуудыг эрхэмлэнэ. Үүнд:

  • Компанийн эрх ашгийг дээдлэгч
  • Ямагт шинэ мэдлэг, ур чадвар эзэмшихээр тэмүүлж, өөрийгөө хөгжүүлэгч
  • Байнга шинийг санаачилж, оновчтой хувилбар олохыг зоригч
  • Аливаа шийдвэр, саналыг шуурхай ажил хэрэг болгогч
  • Тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд шууд хамааралгүй асуудлыг ч өөрөө хариуцан авч хийгч
  • Аливаа орхигдсон асуудлыг олж тодорхойлон түүнийг шийдвэрлэгч
  • Аливаа асуудалд үнэнч шударгаар хандагч
  • Бусдын санаа бодлыг сонсож, асуудлыг олон талаас нь харж дүгнэгч
  • Байгууллагын бодлого, журам, шийдвэрийн хэрэгжилтийг дэмжигч
  • Байгууллагын соёл, уур амьсгалд эерэг хандлагыг бий болгогч
  • Ажлын байранд сахилга бат, ёс зүйг чанд сахигч