“Ньюком Майнинг Сервис” ХХК-ийн Хүний нөөцийн бодлогын зорилго нь компанийн стратeгийн төлөвлөгөөнд тулгуурлан хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд авах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах, зэрэг компанийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор тэдгээрийг хөгжүүлэх, албан тушаалд сэлгэн ажиллуулах зэрэг хүний нөөцийн менежменттэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

НЬЮКОМ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

  • Эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн байх
  • Хүний нөөцийн бодлого нь урт хугацаанд тогтвортой, хэрэгжихүйц, хянагдахуйц байна
  • Хүний нөөцийн бодлогоороо дамжин ажилтан бүрд хүртээмжтэй, уян хатан, шударга үйлчлэх, итгэл хүлээлгэж, шаардлагатай эрх мэдлийг хуваарилах зарчим баримтална.
  • Монгол улсын хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журам болон бусад бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн байх.
  • Хүний нөөцийн бодлого нь холбогдох журам заавраар нарийн зохицуулагдаж, хүний нөөцийн төлөвлөгөөгөөр хэрэгжинэ.