Тоног төхөөрөмж & Машин механизм

Ньюком Майнинг Сервис ХХК нь 2011 онд говийн бүс болон түүний эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. НМС нь Caterpillar, Terex мөн Genie брендүүдийн барилга угсралт, уул уурхай, зам барилгын зориулалттай хүнд машин механизмуудыг түрээслэх үйлчилгээ үзүүлдэг.

Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэргэжлийн оператор болон техникийн тусламжийн үйлчилгээг техник тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээтэй цуг санал болгодог.