ЗӨРЧИЛ МЭДЭЭЛЭХ СУВАГ

Бизнесийн ёс зүй, хариуцлага бол НМС-ийн суурь үнэт зүйлс бөгөөд хамтрагч нарын өмнө хүлээсэн итгэлийг дааж үйл ажиллагаа явуулах нь манай бизнесийн үндсэн зарчим юм. Бид хамтрагчиддаа шударгаар, ёс зүйтэй хандах болно гэдэгтээ итгэл төгс байна.

Хэрэв Та манай компанийн ажилтан, гэрээлэгч, харилцагч болон аливаа бусад байдлаар холбоотой этгээд бол  хууль тогтоомж, бизнесийн ёс зүй дүрмийг зөрчсөн байж болзошгүй аливаа үйлдлийг энэхүү зөрчил мэдээлэх сувгаар бидэнд мэдээлнэ үү. Бид таны мэдээллийг чандлан хамгаална.

Бид үйл ажиллагаа өрнөж буй газар зүйн байршлаас үл хамааран бизнесийн ёс зүйн өндөр стандартыг баримтлан ажиллахын зэрэгцээ хүний эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг компанийн нийгмийн хариуцлагын асуудалд мэргэжлийн түвшинд хандаж, бизнесээ хариуцлагатайгаар эрхлэх явуулах компанийн үзэл баримтлалыг өдөр тутам санаж ажиллах үүрэгтэй.

Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх

  • Худалдан авалтын аль ч үе шатанд шударга бус сонгон шалгаруулалт хийсэн
  • Манай ажилтантай нэгдмэл сонирхолтой этгээд сонгон шалгаруулалтаар сонгогдсон

Өмч, хөрөнгө хувьдаа ашиглахын эсрэг

  • Эрх олгосноос бусад компанийн эдийн болон эдийн бус баялаг, санхүүгийн нөөц, мөнгөн хөрөнгө зэргийг өөрт, аливаа гуравдагч этгээдэд ашиглуулсан болон хувьдаа завшихаар оролдсон
  • Гэрээт ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх явцдаа аливаа залилан болон өмчийн эсрэг гэмт хэрэгт оролцсон
  • Хөрөнгө, мөнгө завших, хулгайлах, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг буруу хөтлөх, хээл хахууль өгөх, авах болон бусад байдлаар худал хуурмаг зан үйлдэлд холбогдсон

Авлигын эсрэг

  • Бүх шатны төрийн болон улс төрийн албан тушаалтанд хандив, хахууль өгсөн болон өгөхийг оролдсон үйлдэл

Ёс зүйн зөрчил

  • Төлбөр тооцоо болон бусад байдлаар та болон танай компанитай харилцахдаа аливаа ёс зүйн зөрчил гаргасан
  • Хэрвээ та манай компанийн ажилтан бол дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор компанийн аливаа дүрэм, журам зөрчигдөж байгаа талаар

Шударга бус өрсөлдөөнийг хориглох

  • Манай компанийн аль ч түвшиний ажилтан сонгон шалгаруулалт, худалдан авалттай холбоотойгоор шагнал, урамшуулал бэлэг болон бусад хариу төлбөр шаардсан
  • Сонгон шалгаруулалтын ажиллагааны үр дүнгийн тодорхойгүй байдал

Тухайн зөрчлийг шийдвэрлэхэд тус болох үүднээс та дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү.

  • Байгууллага, ажилтны нэр (холбогдогч талууд)
  • Үйл явдал болсон газар, цаг хугацаа
  • Тухайн үйл явдлыг гэрчлэх хүн байгаа эсэх
  • Нотлох баримтуудын мэдээлэл
  • Шийдвэр гаргуулах хүсэлт

Дээрх мэдээлэл нь зөрчлийг мэдээлэхэд зайлшгүй шаардлагатай биш боловч асуудлыг тодруулж, хурдан шуурхай шийдвэрлэхэд тус болох юм.