Төслийн Менежмент

НМС нь төслийн бүхий л үе шатны барилга угсралт болон төслийн менежментийн үйлчилгээг  үйлчлүүлэгчиддээ ашигтай байдлаар хүргэдэг. Ерөнхий зураг төслөөс эхлээд нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын бодлогын нэвтрүүлэлт мөн ашиглалтад хүлээлгэн өгөх үеийн гарын авлага, аргачлалыг боловсруулах зэрэг төслийн бүх үе шатанд үйл ажиллагаа болон туслалцаа үзүүлэх туршлага, чадвараараа дотоодын тэргүүлэгчдийн нэг юм.

Бид ажлын бүтээмж, чанарын менежмент, гэрээний боловсруулалт болон зохицуулалт, худалдан авалт ба ачаа тээвэр зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, ашиглалтад хүлээлгэн өгөх гэх мэт ажлуудын үйл ажиллагааг сайжруулах цогц шийдлийг санал болгодог. Манай санал болгож буй шийдлүүд нь тогтсон ажлын аргачлал, процесс, журмын дагуу явагддаг ба энэ нь биднийг өндөр төвшинд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог.

Бидний ажлын амжилтын чухал хүчин зүйл бол уян хатан чанар юм. Ямар нэг хэв маягт баригдалгүй бүх төрлийн ажилд чөлөөт, уян хатан байдлаар хандаж хэрэгжүүлдэг. Төсөл бүр өөр өөр шаардлагатай байдаг бөгөөд бид ямар ч нөхцөл байдалд саадгүйгээр үйлчилгээ үзүүлж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг.